Buyannemekh A
2 min readNov 25, 2020

Цусаа худалдсан тэмдэглэл — ҮЙ ХУА

Шү Сан Гуань бол хотын торгоны үйлдвэрт хорхойн шүлс хүргэгч.

Энэ хүн бол энэ зохиолын гол дүр та гарчгийг нь уншаад л гайхсан байх хүн цусаа худалдаж үнэхээр болдог байсан гэж үү гээд л.

Цус гэдэг хичнээн үнэ цэнэтэй болохыг та надаар хэлүүлтгүй сайн мэдэх байх, таны амьд явах эх булаг гэвэл болох байх.

Амьдралын хамгийн чухал үеүүдэд цусаа худалдан үр хүүхдүүд гэр бүлийнхэндээ зориулдаг нэгэн аавын тухай энэхүү зохиол өгүүлэх болно.

Нэг сарын турш шишийн зутан идэж хацрын улаан туяа арилж, мах нь өдрөөс өдөрт шуугдаж өдөржин үл хөдлөн өнгөрөөсөн гэр бүлийнхээ төлөө, өөрийн гэм буруутай үйлдлээ цайруулах гэж, хайртай хүүгийнхээ төлөө өдөр бүр өөр өөр газар цусаа худалдан явдаг жирийн л нэг аав юм.

Энэхүү зохиолоос аав хүн гэдэг ямар байх ёстойг харж болно. Бүх хүн өөрийнх нь хүүхдийг чиний хүүхэд биш хэмээн чичилж байсан ч хамгийн хэцүү сорилтуудыг туулан хүйтэн ус залгилан, цусггүй болтлоо цайж хүүгийнхээ төлөө явж чадах аавууд хэр олон байхыг хэлж мэдэхгүй юм.

Бидний дунд байнга сонсогддог гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж аавуудад энэ зохиолыг уншуулах юмсан. Тэдний хэд нь ийм зориг тэвчээр гаргаж чадах бол….

Та энэ амьдралын төлөө хэр их золиос гаргаж чадах вэ? Хариулт нь энэ номонд байгаа.

Өглөөний нарыг харах, хоол ундтай элэг бүтэн байх бидэнд ямар үнэ цэнэтэй гэдгийг…

Амьдралын хором мөч бүр бидэнд ямар үнэ цэнэтэйг мэдрэх байх….

Buyannemekh A
Buyannemekh A

No responses yet